...
...

Модулийн зорилго, үр дүн

Зорилго: Орон нутгийн түвшинд ТХ/НХ/ТХБ-ын талаарх мэдлэг, ойлголт, чадвар бүхий сургагч багш бэлтгэх, улмаар насан туршийн боловсролоор дамжуулан бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхийг дээшлүүлэх

Үр дүн: ТХБ-ын энэхүү сургалтын модулийг судалснаар сургагч багш нарын ТХ/НХ/ТХБ-ын боловсролын талаарх мэдлэг ойлголт нэмэгдэнэ.

Модулийн зорилт: ТХБ-ын сургалтын модулийг боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай сургагч багш бэлтгэхийн тулд “ТХБ ба суралцахуй” модуль 1, “ТХБ ба түүнийг багшлахуй” модуль 2 тус бүрийг хэрэгжүүлэх замаар сургалтын модуль боловсруулах үйлийн баримжаанд багш нарыг суралцуулах зорилтыг дэвшүүлсэн болно.

“ТХБ ба суралцахуй” модуль 1-ийн зорилт:
Орон нутгийн НТБ-ын төв, нэгжийн багш нарын ТХ/НХ/ТХБ- ын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтын модуль боловсруулах үйлийн баримжааг ялган таниулах.

“ТХБ ба түүнийг багшлахуй” модуль 2-ын зорилт:
Орон нутагтаа тогтвортой хөгжих мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтын модуль боловсруулах үйлийн баримжааг эзэмшүүлж, үнэлж хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжинэ.

“ТХБ ба суралцахуй” модуль 1-ийн үр дүн:
Орон нутгийн шийдвэр гаргагч, СӨБ-ын багш, арга зүйч нарт зориулсан, орон нутгийн онцлогийг тусган боловсруулсан модулийн анхны хувилбар бүтээгдэнэ.

“ТХБ ба түүнийг багшлахуй” модуль 2-ын үр дүн:
Орон нутгийн шийдвэр гаргагч, СӨБ-ын багш, арга зүйч нарт зориулан боловсруулсан сургалтын модулиа туршиж, үнэлэх замаар модулийн сайжруулсан хувилбар бүтээгдэнэ.

Сургалтын зорилтот бүлэг
Энэхүү сургалтын модулийг бүх нийтийн насан туршийн боловсролыг дэмжих хүрээнд бүхий л оролцогч талууд хэрэглэх боломжтой.